Нийслэл газрын дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгүүдийг барьж дуусгана
05 сарын 24, 2025
ХУВААЛЦАХ
- Хууль бусаар ашиглаж байсан газрын дуудлага худалдаанаас 9.3 тэрбум төгрөгийн орлого олж, нийслэл боловсролын барилгуудын санхүүжилтийг шийдэх эх үүсвэр бүрдүүллээ.
- Сүхбаатар дүүргийн 3150 м.кв талбай бүхий хуучин эмийн үйлдвэрийн газрыг “Эхлэл брэнд” ХХК хамгийн өндөр үнийн санал буюу 9 тэрбум 323 сая төгрөгөөр худалдан авсан байна.
- Энэ орлогыг олон жил санхүүжилтгүй зогссон сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад зарцуулахаар шийдвэрлэжээ.
Нийтийн өмчийн бүртгэл, ашиглалтын ил тод байдлыг сайжруулах бодлогыг тууштай үргэлжлүүлнэ гэж нийслэлийн удирдлагууд мэдэгдэж байна.
СЭТГЭГДЭЛ

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү



