bnr-0
Гадаад өр нэгээс гуравдугаар улиралд $35 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс долоон хувиар өсчээ
12 сарын 13, 2024
ХУВААЛЦАХ
  • Оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 35.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
  • Харин Төв банкны гадаад өр 813.2 сая ам.доллароор буурчээ.

Оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 35.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 16.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Харин Төв банкны гадаад өр 813.2 сая ам.доллароор буурчээ. Энэ оны хоёрдугаар улиралд Монголбанк БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлийн өр төлбөрөөс 4.5 тэрбум юанийн эргэн төлөлт хийсэн юм. 

Есдүгээр сарын байдлаар Засгийн газрын гадаад өр 7.8 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өссөн байна. Харин нийт өр нь 30.3 их наяд төгрөг болж, 1.8 хувиар буурчээ. 

Нэгээс есдүгээр сард Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 1.7 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт нэг их наяд төгрөг төлсөн байна. 

Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2025 онд 55 хувь, 2026 онд 50 хувьтай тэнцэхээр байгааг өмнө  мэдээлж байсан.  

 

 

mobile-logo