bnr-0
Махны үнэ хямдарчээ
12 сарын 13, 2024
ХУВААЛЦАХ
  • Адууны мах нэг килограмм нь 8000 төгрөг, үхрийн мах 12000-13000, хонины мах 11000 төгрөгийн үнэтэй байна.
  • Ааруул 30-35 мянган төгрөг, өрөм 30-40 мянган төгрөг, айраг 9000, аарц 7000, шар тос 40 мянган төгрөг, шимийн архи-10 мянган төгрөгийн үнээр худалдаалж байна.
  • “Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа 2024 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийг хүртэл Төв цэнгэлдэхэд гарна.

Амралтын өдрүүдэд мах, цагаан идээ, гурил, хүнсний ногооны борлуулалт жирийн өдрийнхөөс 60 орчим хувиар нэмэгддэг байна. Ялангуяа махны бөөний борлуулалт амралтын өдрүүдэд эрс нэмэгддэг тул хөдөөнөөс малчид энэ өдрийг тааруулан махаа борлуулахаар хотыг зорьдог.

Цас орж, цаг агаар хүйтэрсэн тул махны нийлүүлэлт нэмэгдэн, үнэ нь бас буурчээ.

Нийслэлийн Статистикийн газраас хонины мах 13400-14300, үхрийн мах 19500, адууны мах 12100 төгрөгийн төгрөгийн ханштай байна гэж мэдээлсэн.  Харин “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг өчигдрөөс /2024.12.12/ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зохион байгуулж эхэлсэн. Өргөтгөсөн худалдаанд Архангай, Дорнод, Завхан, Дундговь аймгийн малчид малын мах, цагаан идээгээр оролцож байна. 

Адууны мах нэг килограмм нь 8000, үхрийн мах 12000-13000,  хонины мах 11000 төгрөгийн үнэтэй байгаа бол ааруул 30-35 мянган төгрөг, өрөм 30-40 мянган төгрөг, айраг 9000, аарц 7000, шар тос 40 мянган төгрөг, шимийн архи 10 мянган төгрөгийн үнээр худалдаалж байна.  “Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа 2024 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. 

Нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын малын мах, цагаан идээ, тариаланчдын жимс, жимсгэнийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгааг НЗДТГ-аас мэдээлсэн юм.  

mobile-logo