Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд Зүрх судасны бие даасан төв байгуулна
08 сарын 13, 2025
ХУВААЛЦАХ
  • Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд Зүрх судасны бие даасан төв байгуулахаар шийдвэрлэлээ.
  • Тус төслийг хэрэгжүүлэх нийт өртөг 56.3 сая ам.доллар.
  • Энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс дээш хэсгийг буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байгаагаараа онцлог байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд Зүрх судасны бие даасан төв байгуулахаар шийдвэрлэлээ.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд Зүрх судасны бие даасан төв байгуулахаар шийдвэрлэлээ. Тус төслийг хэрэгжүүлэх нийт өртөг 56.3 сая ам.доллар бөгөөд үүний 32.9 сая ам.доллар нь Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкны зээл, 25.13 сая ам.доллар нь Люксембургийн Вант улсаас үзүүлж буй буцалтгүй тусламж аж.

Энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс дээш хэсгийг буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байгаагаараа онцлог юм. Люксембургийн Вант улс нь манай Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй зүрх судасны чиглэлээр гурван үе шаттай төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Үүний үр дүнд буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлж, Европын Сэргээн босголт, Хөгжлийн банктай хамтран уг хөрөнгө оруулалтыг хийхээр болоод буй. 

Зүрх судасны бие даасан төвийн бүтээн байгуулалт гурван жил үргэлжлэх бөгөөд нийт өртөгт буюу 56.3 сая ам.долларт барилгын ажил, тоног төхөөрөмж, эмч, ажилтнуудыг сургах зэрэг цогц ажлууд багтаж байгаа юм.   

mobile-logo