- Ерөнхий сайд Г.Занданшатар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа.
- Түүнд ЭХЭМҮТ-ийн амбулаторийн шинэ барилгыг танилцуулсан байна.
- Амбулаторийн шинэ барилга хуучнаасаа найм дахин том тул үзлэг хүлээх хугацаа, мэс заслынх хүлээлгийн хугацаа мэдэгдэхүйц багасах тооцоо гарчээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Тэрбээр, ирэх сард ашиглалтад орох амбулаторийн шинэ барилгын ажлын явцтай байдалтай танилцсан байна. Амбулаторийн барилгыг Улсын комисс хүлээн авчээ.
ЭХЭМҮТ-ийн амбулаториор ойролцоогоор өдөрт 3500 орчим хүн үйлчлүүлж байна. Гэвч, үзлэг хүлээх хугацаа 10-20 хоног, мэс заслынх хамгийн дээд тал нь 90 хоног байдаг аж.
Шинэ амбулаторийн барилга ашиглалтад орсноор үзлэг хүлээх хугацаа 5 хоног, мэс заслынх 40 хүртэл хоногоор буурах боломжтойг эмч, мэргэжилтнүүд онцоллоо. Учир нь шинэ барилга хуучнаасаа найм дахин том аж. Өмнө нь 34 кабинеттай байсан бол 95 болж нэмэгдэж, төрөлжсөн нарийн мэргэжлийн 33 кабинетэд үйл ажиллагаагаа явуулж, 37 төрлийн оношилгоо, шинжилгээ хийнэ. Мөн өдрийн мэс заслын таван өрөөтэй болсон байна.
Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч эх, хүүхдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн байна. ЭХЭМҮТ-өөс тавьсан төсвийн дутагдал, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зардлын саналыг Засгийн газрын хуралдаанаар онцгойлон хэлэлцэхээ илэрхийлсэн байна.