bnr-0
Apple-ийн хамгийн анхны эвхэгддэг iPhone 2026 онд худалдаанд гарна
05 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • Apple-ийн хамгийн анхны эвхэгддэг iPhone 2026 онд худалдаанд гарах гэж байна.
  • Эвхэгддэг iPhone нь 7.8 инчийн дотоод дэлгэц болон 5.5 инчийн гадна дэлгэцтэй байх бөгөөд дэлгэц нь нугасны ул мөргүй байна.
  • Эвхэгддэг iPhone нь 7.8 инчийн дотоод дэлгэц болон 5.5 инчийн гадна дэлгэцтэй байх бөгөөд дэлгэц нь нугасны ул мөргүй байна хэмээн салбарын шинжээч Мин-Чи Куо мэдээллээ.
Apple-ийн хамгийн анхны эвхэгддэг iPhone 2026 онд худалдаанд гарах гэж байна.

Эвхэгддэг iPhone-ийн талаарх цуурхал олон жилийн турш яригдсаар ирсэн. Тэгвэл Apple-ийн хамгийн анхны эвхэгддэг iPhone 2026 онд худалдаанд гарах гэж байна. Apple одоогоор эвхэгддэг хоёр бүтээгдэхүүн дээр ажиллаж байгаа бөгөөд нэг нь 8 инчийн дотоод дэлгэцтэй эвхэгддэг iPhone, нөгөө нь 20 инчийн эвхэгддэг iPad юм. 

Дэлгэц 

Apple-ийн анхны эвхэгддэг iPhone нь ном хэлбэртэй эвхэгддэг загвартай байх бөгөөд Galaxy Z Fold 6 эсвэл Pixel 9 Pro Fold-той төстэй байх юм. Харин эвхэгдсэн үед утасны хэмжээтэй байх бол дэлгэсэн тохиолдолд таблетын хэмжээтэй байх аж. 

Эвхэгддэг iPhone нь 7.8 инчийн дотоод дэлгэц болон 5.5 инчийн гадна дэлгэцтэй байх бөгөөд дэлгэц нь нугасны ул мөргүй байна хэмээн салбарын шинжээч Мин-Чи Куо мэдээллээ.

Touch ID эргэн ирнэ

iPhone Fold нь эвхээгүй үед 4.5мм, эвхсэн үед 9мм зузаантай байх юм. Энэ загварт Face ID бус, Touch ID ашиглагдах магадлалтай ба хажуугийн товчлуурт байршуулах төлөвтэй байна.

Apple-ийн эвхэгддэг iPhone нь уналтад орсон эвхэгддэг утасны зах зээлийг сэргээж магадгүй байна. Эвхэгддэг гар утасны зах зээл 2019-2023 онд жил бүр 40 хувиас дээш өсөлттэй байсан бол, 2024 онд ердөө 5 хувийн өсөлт үзүүлж, 2025 онд 4 хувиар буурах төлөвтэй байгаа юм.

Үнэ

Зарим эх сурвалжийн мэдээллээр, iPhone Fold нь $2100 - $2300 орчим үнэтэйгээр худалдаанд гарах аж. Apple-ийн анхны эвхэгддэг iPhone нь 2026 оны хоёрдугаар хагаст, iPhone 18 цувралтай зэрэгцэн танилцуулагдах төлөвтэй байгаа талаар салбарын шинжээчид онцоллоо.

2024 онд Apple энэхүү төсөлдөө "V68" гэсэн шинэ код нэр өгсөн нь бүтээгдэхүүн туршилтын шатнаас гарч, бодит үйлдвэрлэлийн шатанд орсныг илтгэж байна.  

mobile-logo