bnr-0
Эгч, эмэгтэй дүүтэй хүмүүс илүү аз жаргалтай, өөдрөг, сэтгэл зүйн тэнхээтэй байдаг
05 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • Сүүлийн 20 жилийн хугацаанд сэтгэл судлаачид болон гэр бүл судлаачид ах, эгч дүү нарын харилцаа сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судалжээ.
  • Тус судалгаагаар эмэгтэй дүү болон эгчтэй хүмүүс сэтгэл хөдлөлөө удирдах чадвар илүү сайн, хайр, дэмжлэг мэдрэх түвшин өндөр, сэтгэл гутрал, түгшүүрийн түвшин бага байжээ.
  • Хамгийн сонирхолтой нь эцэг эхийн маргаан эсвэл гэр бүлийн стресс өндөр үед ч эгч, дүүтэй байх нь сэтгэл зүйн хамгаалалт болж чаддаг байна.
Эгч болон эмэгтэй дүүтэй байх нь хүнийг илүү өөдрөг мөн аз жаргалтай болгодог болохыг судалгаагаар тогтоожээ. 

Хүний аз жаргалын нэгэн том хүчин зүйл бол гэр бүл байдаг. Харин тэр дундаа эгч болон эмэгтэй дүүтэй байх нь хүнийг илүү өөдрөг мөн аз жаргалтай болгодог болохыг судалгаагаар тогтоожээ. 

Сүүлийн 20 жилийн хугацаанд сэтгэл судлаачид болон гэр бүл судлаачид ах, эгч дүү нарын харилцаа сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судалжээ. Тэдний олж илрүүлсэн нэг нийтлэг зүйл бол эгч болон эмэгтэй дүүтэй хүмүүс илүү аз жаргалтай, өөдрөг, сэтгэл зүйн тэнхээтэй байдгийг илрүүлжээ.

Тухайлбал, 2010 онд Brigham Young их сургуулийн судлаачид болох Лаура Падилла-Уокер болон Сара Койн нар 395 гэр бүлийн сэтгэл хөдлөлийн хөгжилд дүн шинжилгээ хийжээ. Тус судалгаагаар эмэгтэй дүү болон эгчтэй хүмүүс сэтгэл хөдлөлөө удирдах чадвар илүү сайн, хайр, дэмжлэг мэдрэх түвшин өндөр, сэтгэл гутрал, түгшүүрийн түвшин бага байжээ.

Энэ үр дүн нь тухайн эгч дүүгийн нас хамаараагүй юм. Зүгээр л эгч эсвэл дүүтэй байх нь сэтгэл зүйн хувьд мэдэгдэхүйц сайн үр нөлөө үзүүлжээ. 

Энэ нь нэг талаар охид хэрхэн хүмүүждэгтэй холбоотой юм. Эмэгтэй хүн багаасаа сэтгэлээ илэрхийлэх, бусдад санаа тавих, эмэгтэй хүний нийгмийн үүрэг гэх мэтээр нээлттэй, халамжтай байх чадварт суралцдаг байна. Үүний үр дүнд эгч, дүү нар гэр бүлийн хүрээнд сэтгэл хөдлөлийн зохицуулагч, “зөөлөн хүч” болж чаддаг аж.

Их Британийн Улстерын Их Сургуулийн сэтгэл судлаач Тони Кэссиди 2009 онд 17–25 насны 570 гаруй хүнийг судалжээ. Судалгааны үр дүнд эгч, дүүтэй хүмүүс илүү өөдрөг, сэтгэлийн тэнхээтэй байдаг бөгөөд эгч, дүү нар ганцаардал, гэмшил мэдрэхийг багасгаж, сэтгэлээ хуваалцах орон зайг бий болгодгийг тогтоожээ.

Хамгийн сонирхолтой нь эцэг эхийн маргаан эсвэл гэр бүлийн стресс өндөр үед ч эгч, дүүтэй байх нь сэтгэл зүйн хамгаалалт болж чаддаг байна.  

mobile-logo