bnr-0
Баригдаж буй барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтыг эхлүүлэв
06 сарын 05, 2025
ХУВААЛЦАХ
  • Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт баригдаж буй барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтыг эхлүүлэв.
  • Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр хоёр иргэн, таван аж ахуйн нэгж байгууллагад шаардах мэдэгдлийг хүргүүлээд байна.
  • Барилга угсралтын ажил хийж буй аж ахуйн нэгжүүд орчны аюулгүй байдлыг сайтар хангаж, багадаа гурван метр өндөртэй, цагаан, цагаан саарал өнгийн хашаа татах ёстой байдаг ажээ.
Энэ хүрээнд хоёр иргэн, таван аж ахуйн нэгж байгууллагад шаардах мэдэгдлийг хүргүүлээд байна

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт баригдаж буй барилгын түр хашааны стандартыг хангуулах, зөрчил арилгах хяналт шалгалтын ажлыг зургадугаар сарын 4-ний өдрөөс эхлүүллээ.

Уг хяналт шалгалтын ажилд УБЗАА-наас гадна Хяналт шалгалтын газар, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын алба зэрэг байгууллагууд хамтран оролцож байна.

Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо, Дөлгөөн нуур орчим, мөн тухайн дүүргийн 2 дугаар хороо, хуучнаар 50 дугаар дэлгүүр орчимд стандартыг хангуулах чиглэлээр ажиллажээ. Энэ хүрээнд хоёр иргэн, таван аж ахуйн нэгж байгууллагад шаардах мэдэгдлийг хүргүүлээд байна.

Барилга угсралтын ажил хийж буй аж ахуйн нэгжүүд орчны аюулгүй байдлыг сайтар хангаж, багадаа гурван метр өндөртэй, цагаан, цагаан саарал өнгийн хашаа татах ёстой байдаг ажээ.  

mobile-logo