bnr-0
Дүүжин замын тээврийн бүх суурийн ажлыг наймдугаар сард багтаан дуусгана
06 сарын 05, 2025
ХУВААЛЦАХ
Төслийн хүрээнд хийх нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан багана суурийг байрлуулсны дараа шон суурь металл хийцийн угсралтын ажлыг эхлүүлэх аж

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Төслийн нэгдүгээр шугам буюу Яармаг-Хархорин чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар өрөмдлөгийн шон суурийн ажлыг бүрэн дуусгасан бөгөөд холбогч тавцан, багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байгаа аж.

Төслийн хүрээнд хийх нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан багана суурийг байрлуулсны дараа шон суурь металл хийцийн угсралтын ажлыг эхлүүлэх аж. Өнөөдрийн байдлаар голын ай савд байрлах багана сууриуд цутгалт авахад бэлэн болжээ. Цутгалт авснаас хойш бетоны бэхжилт 70 хувьд хүрэхэд дээд талын металл хийц угсралтын ажил эхлэх аж. Энэ оны наймдугаар сард багтаан бүх суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа аж.  

mobile-logo