- Японы инфляц 2024 оны нэгдүгээр сард жилийн дүнгээр 4% болж өссөн нь 2023 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрч, тус улсын төв банкны бодлогын хүүг өсгөх үндэслэлийг улам бүр бэхжүүллээ.
- Японы Төв банк өнгөрсөн нэгдүгээр сард бодлогын хүүг чангатгах асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд түүний эрсдэл болон иенийн ханшийн сулралын талаар анхааруулсан байв.
- 10 жилийн хугацаатай Японы Засгийн газрын бондын өгөөж сүүлийн дөрвөн өдрийн турш өссөний эцэст баасан гарагт 1.402% болж буурсан байна.

Японы инфляц 2024 оны нэгдүгээр сард жилийн дүнгээр 4% болж өссөн нь 2023 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрч, тус улсын төв банкны бодлогын хүүг өсгөх үндэслэлийг улам бүр бэхжүүллээ.
Инфляцын мэдээлэл гарсны дараа иенийн ханш 0.15%-иар өсөж, ам.долларын эсрэг 149.39 дээр арилжаалагдаж эхэлсэн.
Японы Төв банк өнгөрсөн нэгдүгээр сард бодлогын хүүг чангатгах асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд түүний эрсдэл болон иенийн ханшийн сулралын талаар анхааруулсан байв.
10 жилийн хугацаатай Японы Засгийн газрын бондын өгөөж сүүлийн дөрвөн өдрийн турш өссөний эцэст баасан гарагт 1.402% болж буурсан байна. Өмнөх өдөр энэ үзүүлэлт 1.447% болж, сүүлийн 15 жилийн дээд түвшинд хүрчээ.
Харин 2024 оны бүтэн жилийн ДНБ-ий өсөлт ердөө 0.1% болж, 2023 оны 1.5%-иас огцом буурсан байна.
Bank of America-ийн шинжээчид мөн энэ долоо хоногт гаргасан тайландаа “Японы Төв банк инфляцын эрсдэлээс улам бүр болгоомжилж байгаа нь бодлогын хүүг чангаруулах нөхцөлийг бүрдүүлж байна” гэжээ.