- Алтны ханш түүхэн дээд түвшинд хүрч, шинжээчдийн таамаглаж байгаагаар цаашид ч мөн өсөх төлөвтэй байгаа аж.
- “FactSet”-ийн мэдээлснээр спот алтны ханш даваа гарагийн арилжаагаар түүхэн дээд түвшнөө хадгалж, унци нь 2,508.14 ам.долларт хүрсэн бол АНУ-ын алтны фьючерс 0.16 хувиар өсөж, 2,540.8 ам.долларт хүрч шинэ дээд түвшнийг тогтоогоод буй.
- “Citi” банкны шинжээчдийн таамаглалаар энэ оны дөрөвдүгээр улиралд алтны ханш унци тутамдаа 2,550 ам.долларт хүрэх бол 2025 оны дунд үеэр унци нь 3,000 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж.

Алтны ханш түүхэн дээд түвшинд хүрч, шинжээчдийн таамаглаж байгаагаар цаашид ч мөн өсөх төлөвтэй байгаа аж. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлогын шийдвэрээс хамаарч ирэх онд алтны ханш унци нь 3,000 долларт хүрнэ хэмээн салбарын мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм.
“FactSet”-ийн мэдээлснээр спот алтны ханш даваа гарагийн арилжаагаар түүхэн дээд түвшнөө хадгалж, унци нь 2,508.14 ам.долларт хүрсэн бол АНУ-ын алтны фьючерс 0.16 хувиар өсөж, 2,540.8 ам.долларт хүрч шинэ дээд түвшнийг тогтоогоод буй.
"2024 он бол алтны ханш дээд цэгтээ хүрэх жил" хэмээн BMI-ийн түүхий эдийн шинжилгээний албаны дарга Сабрин Чоудхури дурджээ.
Түүнчлэн “2024 он бол сонгуулийн жил, Украин Оросын мөргөлдөөн, Ойрхи Дорнодын хурцадмал байдал зэрэг нь алтны ханш өсөхөд нөлөөлж байгаа юм. Алтны ханш тодорхойгүй байдлаас улбаалан өсдөг бөгөөд дэлхий дахинаа тодорхойгүй байдал дээд цэгтээ хүрч байна" хэмээн тэрбээр нэмж хэллээ.
“Citi” банкны шинжээчдийн таамаглалаар энэ оны дөрөвдүгээр улиралд алтны ханш унци тутамдаа 2,550 ам.долларт хүрэх бол 2025 оны дунд үеэр унци нь 3,000 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж.