- Австрали улсад төвтэй, дэлхийн уул уурхайн томоохон компани болох BHP бүх ажилтнууддаа олгодог 2023-2024 оны санхүүгийн жилийн урамшууллаа 20 хувиар бууруулжээ.
- Тус компанийн удирдлагууд энэхүү урамшууллын бууралтыг үйлдвэрлэлийн зорилтоо биелүүлж чадаагүйгээс гадна нэгдүгээр сард Квинсланд дахь Саражи нүүрсний уурхайд гарсан осолтой холбон тайлбарлаад буй.
Австрали улсад төвтэй, дэлхийн уул уурхайн томоохон компани болох BHP бүх ажилтнууддаа олгодог 2023-2024 оны санхүүгийн жилийн урамшууллаа 20 хувиар бууруулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр BHP дотоод гүйцэтгэлийн зорилтоо биелүүлж чадаагүйн улмаас ийм алхам хийсэн байна.
Тус компанийн удирдлагууд энэхүү урамшууллын бууралтыг үйлдвэрлэлийн зорилтоо биелүүлж чадаагүйгээс гадна нэгдүгээр сард Квинсланд дахь Саражи нүүрсний уурхайд гарсан осолтой холбон тайлбарлаад буй.
Энэ нь BHP бүх ажилтнуудын урамшууллыг танаж буй анхны тохиолдол биш юм. 2018 онд тохиолдсон хэд хэдэн үйл ажиллагааны ослын улмаас тус компани 2019 онд тус урамшууллын хэмжээг 20 хувиар мөн бууруулж байсан юм.
Түүнчлэн тус компани зардлаа бууруулах үүднээс зарим хэлтэс багийг татан буулгаж байгаагаа мэдэгдсэн байна.