- Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг сүүлийн арван жилийн хугацаанд анх удаа цалингаа нэмүүлжээ.
- АНУ-ын Үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн хороонд өгсөн мэдээллийн дагуу Хуангийн үндсэн цалин 2024 оны үеэс 49 хувиар нэмэгдэж, 1.5 сая ам.долларт хүрчээ.
- Nvidia-ийн 2025 оны санхүүгийн жилийн орлого өмнөх оноос 114 хувиар өсч, 130.5 тэрбум ам.долларт хүрсэн.

Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг сүүлийн арван жилийн хугацаанд анх удаа цалингаа нэмүүлжээ. АНУ-ын Үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн хороонд өгсөн мэдээллийн дагуу Хуангийн үндсэн цалин 2024 оны үеэс 49 хувиар нэмэгдэж, 1.5 сая ам.долларт хүрчээ.
Тэрбээр сүүлийн жилүүдэд чип үйлдвэрлэгч компанийнхаа хувьцаанаас хэдэн арван тэрбум ам.долларын ашиг олсон ч анх удаа цалингийн нэмэгдэл авч байгаа аж.
“Бидний үзэж байгаагаар энэ нь дотоод цалингийн шударга харьцааг хангах хүрээнд, компанийн бусад дээд түвшний удирдлагын цалинтай харьцуулахад зохистой нэмэгдэл юм. Мөн ноён Хуангийн үндсэн цалин 10 жилийн дараа анх удаа нэмэгдэж байгаа нь энэ юм" хэмээн тус компаниас мэдэгдлээ.
Nvidia-ийн 2025 оны санхүүгийн жилийн орлого өмнөх оноос 114 хувиар өсч, 130.5 тэрбум ам.долларт хүрсэн. Тус компанийн хувьцааны ханш 2022 оны эцсээс 2023 оны эцэс хүртэл ес дахин өссөн бөгөөд Хуангийн 3.5 хувийн хувьцааны эзэмшил нь одоогоор 94 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.