bnr-0
Саудын Араб АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
05 сарын 14, 2025
ХУВААЛЦАХ
  • Цагаан ордноос Саудын Араб АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хэд хэдэн чиглэлд хийхээр болсныг зарлалаа.
  • Эрчим хүч, батлан хамгаалах зэрэг салбарт уг хөрөнгө оруулалт зарцуулагдах байна.
  • Хэлэлцээ батлан хамгаалах салбарт 142 тэрбум орчим ам.долларыг зарцуулахаар тусгажээ.
Мохаммед бин Салман “АНУ-Саудын түншлэлийг батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, технологийн салбарт 1 их наяд ам.долларт хүргэхийг зорьж байна” хэмээн мэдэгджээ

Саудын Арабын нийслэл хот болох Эр-Риядад АНУ-Саудын Арабын хөрөнгө оруулалтын форум боллоо. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар хэлэлцээ хийсэн байна.

Цагаан ордон Саудын Араб АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэд хэдэн чиглэлд хийхээр болсныг зарлалаа. Эрчим хүч, батлан хамгаалах зэрэг салбарт уг хөрөнгө оруулалт зарцуулагдах байна. Хэлцэлд батлан хамгаалах салбарт 142 тэрбум орчим ам.долларыг зарцуулахаар тусгажээ. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас хамгийн сүүлийн үеийн байлдааны тоног төхөөрөмжийг тус улсад нийлүүлэхийг Цагаан ордон мэдэгдэв. Саудын Арабын 2025 оны батлан хамгаалахын төсөв 78 тэрбум ам.доллар ба тус хэлцэл нь уг төсвийг хоёр дахин нугалаад байна.

Мохаммед бин Салман “АНУ-Саудын түншлэлийг батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, технологийн салбарт 1 их наяд ам.долларт хүргэхийг зорьж байна” хэмээн мэдэгджээ.  

mobile-logo