Гар утсаа ПОС машин болгох боломжтой боллоо
02 сарын 28, 2024
ХУВААЛЦАХ
- ХААН Банк гар утасны NFC болон картын зайнаас унших технологийг ашиглан цахим ПОС буюу DIGI POS аппликэйшнийг гаргажээ.
- Одоогоор зөвхөн андройд үйлдлийн систем бүхий гар утсанд ажиллах бол удалгүй iPhone дээр ажиллах боломжтой болох юм байна.

ХААН Банк шинэ үйлчилгээгээ танилцуулсан нь бизнес эрхлэгчдийг өөрийн гар утаснаасаа ПОС төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх боломжийг олгожээ.
ХААН Банк шинэ үйлчилгээгээ танилцуулсан нь бизнес эрхлэгчдийг өөрийн гар утаснаасаа ПОС төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх боломжийг олгожээ.
Гар утасны NFC болон картын зайнаас унших технологийг ашиглан цахим ПОС буюу DIGI POS аппликэйшнийг гаргажээ. Энэхүү аппликэйшнийн тусламжтайгаар ПОС машины шаардлагагүйгээр утсаараа төлбөр тооцоогоо авч болох нь.
Одоогоор зөвхөн андройд үйлдлийн систем бүхий гар утсанд ажиллах бол удалгүй iPhone дээр ажиллах боломжтой болох юм байна.
Дэлхий 34 улсад энэхүү үйлчилгээ нэвтэрсэн байдаг бөгөөд ирэх жилүүдэд гар утсаа ПОС машин болгож төлбөр тооцоо хийх нь улам нэмэгдэх хандлагатай байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ