bnr-0
Энэ сарын 16-18-нд Үндэсний номын баяр болно
05 сарын 14, 2025
ХУВААЛЦАХ
  • Энэ сарын 16-18-нд Үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
  • Энэ жилийн номын баяр нь “Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулж байна. 
  • 37 дахь удаагийн номын баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцохоор болжээ.
Энэ сарын 16-18-нд Үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” буюу номын баяр тавдугаар сарын 16-18-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. Ард иргэд, хүүхэд, залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилготой энэ жилийн номын баяр нь “Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулж байна. 

Номын баяр жилээс жилд өргөжин тэлж, баярт дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирж, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог болсон байна. Түүнчлэн 35 дахь удаагийн номын баяраас хойш зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ нь гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гаднын хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлсэн. Энэ хүрээнд 37 дахь удаагийн номын баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцохоор болжээ.  

mobile-logo