СПОНСОРЫН КОНТЕНТ
Хүмүүн сургуулийн сурагчид өөрсдийн санаачилсан төслүүдийн санхүүжилтийг босгож, нийгэмд бодит өөрчлөлт авчирч байна
ХУВААЛЦАХ
  • Хүмүүн олон улсын сургууль энэ жил 11 дүгээр ангийн сурагчдын манлайлал дор хэрэгжиж буй анхны "Fundraising + Impact Project" арга хэмжээнийхээ нээлтийг 2025 оны тавдугаар сарын 31-нд зохион байгуулах гэж байна.
  • Тэдний зорилго бол Монгол орны 21 аймаг болон дараах таван үндсэн салбарт тогтвортой, нөлөө бүхий өөрчлөлтүүдийг бий болгох явдал юм.
  • Энэхүү төслүүд нь нэг удаагийн уралдаан эсвэл богино хугацааны санаачилга бус бөгөөд жил бүр улам бүр өргөжин тэлж, дараа дараагийн сурагчдад өвлөгдөн шилжих, тогтвортой хөгжих нөлөө бүхий экосистем болон төлөвшиж байна.
Хүмүүн олон улсын сургууль энэ жил 11 дүгээр ангийн сурагчдын манлайлал дор хэрэгжиж буй анхны "Fundraising + Impact Project" арга хэмжээ.

Хүмүүн олон улсын сургууль энэ жил 11 дүгээр ангийн сурагчдын манлайлал дор хэрэгжиж буй анхны "Fundraising + Impact Project" арга хэмжээнийхээ нээлтийг 2025 оны тавдугаар сарын 31-нд зохион байгуулах гэж байна.

Энэхүү санаачилгын хүрээнд тус сургуулийн 6–11-р ангийн сурагчид баг болж, өөрсдийн хүсэл, санаачилгад тулгуурлан нийгэмд бодит нөлөө үзүүлэх төслүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх хөрөнгийг бие даан босгож байна. Тэдний зорилго бол Монгол орны 21 аймаг болон дараах таван үндсэн салбарт тогтвортой, нөлөө бүхий өөрчлөлтүүдийг бий болгох явдал юм.

IMPACT төслийн таван гол чиглэл

1.    World Family Academy

Сурагчдын боловсролыг зөвхөн анги танхимд хязгаарлахгүйгээр, гэр бүлийн орчинд ч дэмжих шаардлагатай. Энэ хүрээнд тус сургуулийн сурагчид "Hi Family" нэртэй хиймэл оюун ухаанд суурилсан хөтөч бүтээж, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн харилцааг бэхжүүлэх зорилготой академийг санаачилжээ. Энэхүү санаачилга нь гэр бүл бол боловсролын үндэс хэмээх ойлголтыг нийгэмд түгээх зорилготой юм.

2. 40:40:20 Theory

Орчин үеийн сурагчдын дунд түгээмэл болж буй хорт зуршил болох электрон тамхи татах, чихрийн хэт хэрэглээ, нийгмийн сүлжээнд донтох зэрэг асуудлыг бууруулах зорилготой аж. Төслийн хүрээнд сурагчид " Тархи-Булчин-Амралт" гурвын зөв тэнцвэрт хуваарилалт буюу 40:40:20 онолыг нэвтрүүлж, эрүүл, бүтээлч амьдралын хэв маягийг залуу үед дэлгэрүүлж байна.

3. LifeTree Curriculum

Сургуулийн өмнөх боловсролын салбарт шинэ салхи оруулах энэхүү төслийн гол зорилго бол бага насны хүүхдүүдэд зориулсан орчин үеийн, инновацлаг хөтөлбөрийг бүтээх юм. AI болон технологийн дэмжлэгтэй энэхүү сургалтын хөтөлбөр нь сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулж, ирээдүйн сурагчдад үнэ цэнтэй боловсролын үндэс суурийг тавихад чиглэх юм.

4. Science for Regeneration

Экологийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь зөвхөн томчуудын асуудал биш. Хүмүүн сургуулийн сурагчид "шинжлэх ухааны үндэслэлтэй нөхөн сэргээлт"-ийн төслөөрөө дамжуулан бэлчээрийн даац, хөрсний доройтол зэрэг орон нутгийн тулгамдсан асуудалд бодит шийдэл санал болгож байна. Энэ нь малчид болон нутгийн иргэдэд байгальд ээлтэй, экологийн боловсрол түгээхэд чиглэжээ.

5. Human Career Program (HCP)

Ахлах ангийн сурагчдын ирээдүйн мэргэжил, карьерын чиг баримжааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой хөтөлбөр юм. HCP нь “Hi School” хиймэл оюун ухааны туслах систем болон сурагчдын дотоод платформыг ашиглан өөрийгөө таних, ур чадвараа хөгжүүлэх, мэргэжлийн чиглэл сонгох шийдвэр гаргалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэйгээр дэмжих боловсролын шинэчлэлийн загвар хөтөлбөр аж.

Энэхүү төслүүд нь нэг удаагийн уралдаан эсвэл богино хугацааны санаачилга бус бөгөөд жил бүр улам бүр өргөжин тэлж, дараа дараагийн сурагчдад өвлөгдөн шилжих, тогтвортой хөгжих нөлөө бүхий экосистем болон төлөвшиж байна.

Хүмүүн сургууль нь “sandbox school” буюу сурагчид зөвхөн академик мэдлэг эзэмшихээс цааш, нийгэмд бодитой хувь нэмэр оруулах шийдлийг өөрсдийн гараар бүтээж, сорилт, бодит хэрэглээнд тулгуурлан суралцах боломжтой туршилтын загвар орчин хэмээн тодорхойлогдож байна.   

mobile-logo