- Нефть импортлогч компаниуд өнгөрсөн баасан гарагт бүх төрлийн шатахууны нэмсэн.
- Нефтийн бүтээгдэхүүний олон улсын үнэ, тэр дундаа дизель түлшний үнэ тонн тутамдаа 100 ам.доллароор буурсан байхад шатахууны үнийг нэмэх ямар ч үндэслэл байгаагүй хэмээн сайд Ц.Туваан онцоллоо.
- “Шунхлай” зэрэг зарим компани АИ-92-оос бусад төрлийн түлшний үнийг 200 төгрөгөөр буцаан бууруулсан гэж мэдээлсэн байна.

Нефть импортлогч компаниуд өнгөрсөн баасан гарагт бүх төрлийн шатахууны нэмсэн. Тухайлбал, АИ-92 төрлийн шатахууны үнэ нийслэлд литр тутамд 200 төгрөгөөр, орон нутагт 500 төгрөгөөр нэмэгдсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.
Үүнтэй холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан байр сууриа илэрхийллээ. Засгийн газраас нефть импортлогч компаниудтай тавдугаар сарын 5-нд уулзалт хийж, тавдугаар сарын 25-нд дахин хэлэлцэх тохироо хийсэн ч компаниуд гэнэт үнийг нэмэх шийдвэр гаргасанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Үнийн зөвлөл албан мэдэгдэл гаргасан байна.
Нефтийн бүтээгдэхүүний олон улсын үнэ, тэр дундаа дизель түлшний үнэ тонн тутамдаа 100 ам.доллароор буурсан байхад шатахууны үнийг нэмэх ямар ч үндэслэл байгаагүй хэмээн сайд Ц.Туваан онцоллоо. Харин компаниуд үнийн өсөлтийг валютын ханш өссөнтэй холбон тайлбарлажээ.
“Шунхлай” зэрэг зарим компани АИ-92-оос бусад төрлийн түлшний үнийг 200 төгрөгөөр буцаан бууруулсан гэж мэдээлсэн байна. Гэвч АИ-92-ын хувьд үнийг нэмэх нь ард иргэдэд шууд дарамт болж байгаа тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан гэдгийг тус яамны зүгээс мэдэгдлээ. Нийслэлд 200, орон нутагт 500 төгрөгийн нэмэгдэлтэй холбоотойгоор нефть импортлогч компаниудад торгууль ногдуулах нөхцөл үүссэн эсэхийг шалгаж байгаа бөгөөд хууль журам зөрчсөн нь тогтоогдвол арга хэмжээ авна гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байна.