- Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахиж, “В+” болж тогтвортой түвшинд хүрснийг олон улсын “S&P” агентлаг зарлалаа.
- Зээлжих зэрэглэлийн үнэлгээ нэмэгдсэнээр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэх итгэл сайжирч, шууд хөрөнгө оруулалтын суурь бэхжих эерэг талуудтай юм.
Олон улсын “Fitch” агентлаг Монгол Улсыг гадаад өрийн дарамтаа бууруулж, санхүү, төсвийн сахилга батыг сахихаас гадна валютын нөөцөө тогтмол нэмэгдүүлж, улс төрийн тогтвортой байдлыг бүрдүүлсэн зэрэг үзүүлэлтээр зээлжих зэрэглэлийг "B+ тогтвортой" түвшинд хүргэснээ зарласан билээ.
Харин олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “S&P” агентлагаас манай улсын 2024 оны зээлжих зэрэглэлийг “В+ эерэг” болж сайжирсныг мэдэгдлээ. Ийнхүү зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch Ratings”, “S&P”, “Мoody’s” гэсэн олон улсын агентлагийн хоёр нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+эерэг” "В+тогтвортой" болгон сайжрууллаа.
Зээлжих зэрэглэлийн үнэлгээ нэмэгдсэнээр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэх итгэл сайжирч, шууд хөрөнгө оруулалтын суурь бэхжих эерэг талуудтай юм.
Цаашлаад, Монгол Улсын төсвийн байдал сайжирч, цэвэр өр ДНБ-ий 30 хувиас доош орвол зээлжих зэрэглэлийг өсгөх боломжтой гэжээ.