bnr-0
“Rio Tinto” групп литийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг болохоор зэхэж байна
10 сарын 07, 2024
ХУВААЛЦАХ
“Rio Tinto” групп АНУ-ын литий үйлдвэрлэгч “Arcadium”-ыг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 

“Rio Tinto” групп АНУ-ын литий үйлдвэрлэгч “Arcadium”-ыг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 

Хэлэлцээрийн талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа бөгөөд нөхцөл болон мөнгөн дүн тодорхойгүй хэмээн "Rio Tinto" мэдэгдлээ.

LSEG-ийн мэдээллээр “Arcadium Lithium”-ийн зах зээлийн үнэлгээ одоогоор 3.31 тэрбум ам.доллар байгаа юм. Даваа гарагийн эхээр тус компанийн хувьцааны ханш 42 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Уг хамтрал эцэслэгдвэл “Rio Tinto” групп литийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг болох юм.   

mobile-logo