bnr-0
Снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд зохиогдоно
07 сарын 18, 2024
ХУВААЛЦАХ
  • Монгол Улсад есдүгээр сарын 16-28-ны хооронд снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
  • Өнгөрсөн жил олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад 129 орны 1563 тамирчин, 229 дасгалжуулагч, 95 шүүгч, 211 албан төлөөлөгч, 340 туслах ажилтан, 1577 хөгжөөн дэмжигч хамрагджээ.
Есдүгээр сарын 16-28-ны хооронд снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд зохиогдоно

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан.

Үүнтэй холбогдуулан энэ жил спортын салбараар дамжуулан тив, дэлхийн чанартай хэд хэдэн тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Энэхүү ажлын хүрээнд есдүгээр сарын 16-28-ны хооронд снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил пауэрлифтинг, жюү жицү, хоккей, гимнастик, модон барилдаан, ширээний теннис, жүдо бөхийн олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад 129 орны 1563 тамирчин, 229 дасгалжуулагч, 95 шүүгч, 211 албан төлөөлөгч, 340 туслах ажилтан, 1577 хөгжөөн дэмжигч хамрагджээ. Эндээс Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар оруулсан орлогод үндэсний авиа компанид 4.9, зочид буудал, ресторанд 5.7, худалдаа үйлчилгээнд 3.2, нийт 14 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна.  

mobile-logo