- X үеийнхэн буюу 1965-1980 оны хооронд төрсөн хүмүүс зээлийн картынхаа дээд хязгаарыг тултал ашиглаж байгаа нь сүүлд явуулсан судалгааны дүнгээр тодорхой болжээ.
- АНУ-ын Bankrate компанийн зээлийн карт эзэмшигч 3000 гаруй хүний дунд хийсэн судалгаагаар тавны нэг буюу 20 хувь нь зээлийн картын хязгаарыг тултал нь ашиглаж байгааг тогтоожээ.
- 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар америкчуудын зээлийн картын өр 1.13 их наяд ам.долларт хүрч, өмнөх улирлаас 4.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
X үеийнхэн буюу 1965-1980 оны хооронд төрсөн хүмүүс зээлийн картынхаа дээд хязгаарыг тулган ашигладаг болохыг сүүлийн үеийн судалгааны дүн харуулжээ.
АНУ-ын Bankrate компанийн зээлийн карт эзэмшигч 3000 гаруй хүний дунд явуулсан судалгаагаар тавны нэг буюу 20 хувь нь зээлийн картын хязгаарыг тултал нь ашиглаж байгаа нь тодорхой болжээ. Энэ оны гуравдугаар сард АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг бууруулсантай холбогдуулан зээлийн картын хэрэглээ эрс нэмэгдсэн бөгөөд хязгаараа тулган ашиглаж буй хүмүүсийн хамгийн их хувь буюу 27 хувийг X үеийнхэн эзэлж байна.
Мөн уг судалгаагаар 18-аас доош насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн 45 хувь нь зээлийн картынхаа дээд хязгаарыг сар бүр тулгаж ашигладаг бол насанд хүрсэн хүүхэдтэй хүмүүсийн 39 хувь нь мөн л өрийн дарамт тай амьдарч байна.
2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар америкчуудын зээлийн картын өр 1.13 их наяд ам.долларт хүрч, өмнөх улирлаас 4.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Харин X үеийнхэн зээлийн картын өрийн хамгийн их хувийг буюу 33.8 хувийг эзэлж байгаа нь энэ насны бүлгийн хүмүүс санхүүгийн дарамтад хамгийн их өртөж байгааг илтгэж байна.