- Шинэ оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-ны хооронд энэ өвлийн хамгийн хүйтэн өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна.
- 12-р сард манай орны Увс, Завхан аймгуудад цаг агаар хамгийн хүйтэн байгаа бол Өмнөговь аймагт цаг агаар тогтуун, бага хүйтэрчээ.
Энэ өвлийн хамгийн хүйтэн өдрүүд Төв Азийн өндөрлөг бүс нутагт оршдог манай орны хувьд 2025 оны нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 20-ны хооронд нэг сар орчим үргэлжилнэ гэсэн төлөв гарчээ.
Энэ тухай олон улсын цаг уурын байгууллагын сайтад тэмдэглэсэн байна.
Жилийн дөрвөн улиралтай дэлхийн ихэнх оронд өнгөрч байгаа 12-р сард цаг агаар харьцангуй тогтуун, их хүйтрэл ажиглагдаагүй. Харин ОХУ-ын Якутад шөнөдөө -60 градус хрч хүйтэрсэн бол манай орны хамгийн хүйтэн нутаг Идэр, Тэс, Байдраг, Завханы Тосонцэнгэлд шөнөдөө -37 хэм хүрч хүйтэрчээ. Улаанбаатар хотын хувьд Тэрэлж, Яармаг гээд томоохон голын ай сав газраар шөнөдөө -30 градус давж хүйтэн хонож байгаа.
Энэ жилийн хаврын тэргүүн сар харьцангуй хойно буюу 2025 оны гуравдугаар сарын нэгэнд болно. Иймд нэг сарын сүүлээр хүйтний оргил үе таарах төлөвтэй байна.