- Netflix-ийн зар сурталчилгаатай хямд багцыг 94 сая хэрэглэгч ашиглаж байна.
- Netflix болон бусад стриминг платформ ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд зар сурталчилгааг дэмжиж эхэлж байна.
- Мөн тус компанийн зар сурталчилгаатай хамгийн хямд багц нь АНУ-ын аль ч телевизийн суваг болон кабелийн сүлжээнээс илүүтэйгээр 18–34 насны хэрэглэгчдэд хүрч чаддаг болохыг тэмдэглэжээ.

Netflix компанийн мэдээлснээр, зар сурталчилгаатай хямд багцыг (ad-supported tier) сар бүр 94 сая хэрэглэгч идэвхтэй ашиглаж байна. Энэ нь 2024 оны арваннэгдүгээр сараас хойш 20 сая хэрэглэгчээр өссөн үзүүлэлт юм.
Netflix болон бусад стриминг платформ ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд зар сурталчилгааг дэмжиж эхэлж байна. Netflix энэ төлөвлөгөөг анх 2022 оны арваннэгдүгээр сард нэвтрүүлсэн.
Зар сурталчилгаатай багц: $7.99/сард
Заргүй cурталчилгаагүй хамгийн хямд багц: $17.99/сард
“Өрсөлдөгчидтэй харьцуулахад манай хэрэглэгчдийн анхаарал өндөр түвшнээс эхэлдэг бөгөөд өндөр түвшинд дуусдаг. Хамгийн сонирхолтой нь, хэрэглэгчид контент дундуур гарах зар сурталчилгаанд шоу, кино үзэж буйтайгаа адил анхаарал хандуулдаг” хэмээн Netflix-ийн зар сурталчилгааны захирал Эми Райнхард дурдлаа.
Мөн тус компанийн зар сурталчилгаатай хамгийн хямд багц нь АНУ-ын аль ч телевизийн суваг болон кабелийн сүлжээнээс илүүтэйгээр 18–34 насны хэрэглэгчдэд хүрч чаддаг болохыг тэмдэглэжээ.