bnr-0
Хятадын робот-такси үйлчилгээ Европт тэлэхээр төлөвлөж байна
05 сарын 15, 2025
ХУВААЛЦАХ
  • Хятадын Baidu компанийн робот-такси үйлчилгээ болох Apollo Go энэ онд Европын зах зээлд тэлэхээр төлөвлөж байна. 
  • Apollo Go нь Бээжингийн захын дүүрэг болон Хятадын бусад хотуудад бүрэн автоматжсан такси үйлчилгээг олон нийтэд санал болгодог.
  • 2024 оны гуравдугаар сард, Apollo Go Дубай болон Абу Даби руу тэлэх төлөвлөгөөгөө зарласан.
Хятадын Baidu компанийн робот-такси үйлчилгээ болох Apollo Go энэ онд Европын зах зээлд тэлэхээр төлөвлөж байна. 

Хятадын Baidu компанийн робот-такси үйлчилгээ болох Apollo Go энэ онд Европын зах зээлд тэлэхээр төлөвлөж байна. 

Ирэх саруудад Apollo Go Швейцарт салбараа нээж, Туркийн зах зээлд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ажиллаж байна. CNBC Baidu-аас тодруулга авахыг оролдсон ч тус компани тайлбар өгөхөөс татгалзсан байна. Apollo Go нь Бээжингийн захын дүүрэг болон Хятадын бусад хотуудад бүрэн автоматжсан такси үйлчилгээг олон нийтэд санал болгодог.

2024 оны гуравдугаар сард, Apollo Go Дубай болон Абу Даби руу тэлэх төлөвлөгөөгөө зарласан. Мөн өнгөрсөн долоо хоногт тус компани Хонконгод туршилтын шатны үйл ажиллагаа явуулж байгаа гэж мэдэгдсэн юм.

Baidu-ийн өрсөлдөгч болох Pony.AI энэ сарын эхээр АНУ-ын Uber компанитай стратегийн түншлэл байгуулсан бөгөөд Uber платформ дээр өөрсдийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх болсноо зарлаад буй.   

mobile-logo