- Коби Брайант 2013 онд спорт ундааны брэнд “BodyArmor” стартапын 10%-ийг худалдаж авсан бөгөөд 6 сая долларын хөрөнгө оруулж байжээ.
- Үүнээс 8 жилийн дараа “Coca-Cola” компани уг спорт ундааны брэндийг 8 орчим тэрбум доллароор үнэлж хяналтын багцын хувьцааг бүгдийг нь худалдан авсан байна.
- Ийнхүү 7 жилийн дотор тэрээр 6 сая долларын хөрөнгө оруулалтаа 66 дахин өсгөж 400 сая доллар болгож чаджээ.
NBA-гийн домогт тоглогч Коби Брайант 2013 онд спорт ундааны брэнд “BodyArmor” стартапын 10%-ийг худалдаж авсан бөгөөд 6 сая долларын хөрөнгө оруулж байжээ.
Үүнээс 8 жилийн дараа “Coca-Cola” компани уг спорт ундааны брэндийг 8 орчим тэрбум доллароор үнэлж хяналтын багцын хувьцааг бүгдийг нь худалдан авсан байна. Ийнхүү 7 жилийн дотор тэрээр 6 сая долларын хөрөнгө оруулалтаа 66 дахин өсгөж 400 сая доллар болгож чаджээ.
BodyArmor-ын Гүйцэтгэх захирал Майк Реполе Коби Брайантад уг брэндийг 2025 он гэхэд спортын номер нэг ундаа болгоно гэж амлаж байж. Ийнхүү “Coca-Cola” тус компанийн хяналтын багцыг бүрэн эзэмшиж байгаа тул энэ амлалт бараг бүрэн биелжээ.
Коби NBA-д 20 жилийн турш тоглон нийт 328 сая доллар цалингаасаа олсон бол түүний эхний хөрөнгө оруулалт түүнд 7 жилийн дотор 400 сая долларыг олж өгсөн байна.