bnr-0
2024 онд Хятад руу хийх нүүрсний экспорт дахин рекорд тогтоох төлөвтэй байна
02 сарын 23, 2024
ХУВААЛЦАХ
  • БНХАУ-ын нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 61 хувийг нүүрсний технологи бүрдүүлж байдаг нь Монголын хямд нүүрсний эрэлтийг улам нэмэгдүүлсэн гэж шинжээчид дүгнэжээ.
  • Монгол Улс 2023 онд түүхэндээ анх удаа 8.9 тэрбум ам.долларын үнэ бүхий 70 сая тонн нүүрс экспортолж дээд түвшинд хүрсэн.
Монгол Улс 2023 онд түүхэндээ анх удаа 8.9 тэрбум ам.долларын үнэ бүхий 70 сая тонн нүүрс экспортолж дээд түвшинд хүрсэн.

Монгол Улс 2023 онд түүхэндээ анх удаа 8.9 тэрбум ам.долларын үнэ бүхий 70 сая тонн нүүрс экспортолж дээд түвшинд хүрсэн. БНХАУ-ын Монгол Улсаас импортлох нүүрсний хэмжээ 2023 онд өмнөх оноос хоёр дахин нэмэгдэж, мөн л дээд хэмжээнд хүрсэн. Тэгвэл 2024 онд нүүрс тээврийн дэд бүтцийн хөгжил, БНХАУ-ын нүүрсний хэрэгцээнээс шалтгаалан дахин дээд амжилт тогтоох магадлалтай байна.

Монгол Улсын хувьд шинээр өргөтгөсөн нүүрс тээврийн авто зам нь нүүрс тээврийн эрчмийг нэмэгдүүлж 2024 онд БНХАУ-ын Монгол Улсаас авах нүүрсний хэмжээ өмнөх оныхоос 10 гаруй хувиар өсөх магадлалтай байна гэж Бээжинд төвтэй нүүрсний худалдааны албаныхан тооцоолжээ.

Түүнчлэн БНХАУ-ын нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 61 хувийг нүүрсний технологи бүрдүүлж байдаг нь Монголын хямд нүүрсний эрэлтийг улам нэмэгдүүлсэн гэж шинжээчид дүгнэжээ.

Монгол Улс БНХАУ-д нэг тонн нүүрсээ дунджаар 974 юань буюу 135.98 ам.доллароор экспортолсон нь ОХУ-ын нүүрснээс 20 хувиар, Австралийн нүүрснийхээс даруй хоёр дахин хямд гэсэн үг юм.   

mobile-logo