- Тансаг загвар, тав тух, хээнцэр хэв маяг, хурд хүчээрээ дэлхийд алдартай Land Rover брэндийн шинэ үзэсгэлэнгийн танхим Монгол улсад нээлтээ хийлээ.
- “Старчейз Автомотив Лимитд” ХХК нь тансаг зэрэглэлийн автомашин болох Porsche, Jaguar Land Rover болон автомашины гадаргуугийн цогц шийдэл BASF-Glasurit, baslac брэндүүдийг төлөөлөн ажилладаг.
- Range Rover Family нь The New Range Rover, The New Range Rover Sport, Range Rover Velar, Range Rover Evoque гэсэн дөрвөн загвартай.
Хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж буй өнөө үед автомашиныг зүгээр л жолооддог байсан үе ард үлдэж, аюулгүй байдал, тав тухыг мэдрүүлэх ид шидийг эдлэхээс гадна гайхалтай технологийн дэвшлүүдийг мэдэрдэг болсон билээ.
Үүнтэй холбогдуулан тансаг загвар, тав тух, хээнцэр хэв маяг, хурд хүчээрээ дэлхийд алдартай Land Rover брэндийн шинэ үзэсгэлэнгийн танхим Монгол улсад нээлтээ хийлээ.
"Wearnes-StarChase” группийн Монгол дахь салбар компани “Старчейз Автомотив Лимитд” ХХК нь тансаг зэрэглэлийн автомашин болох Porsche, Jaguar Land Rover болон автомашины гадаргуугийн цогц шийдэл BASF-Glasurit, baslac брэндүүдийг төлөөлөн ажилладаг.
Энэхүү үзэсгэлэнгийн танхим нь Land Rover-ийн хамгийн сүүлийн үеийн брэнд элементүүдийг шингээсэн бөгөөд энэ нь Монгол Улсад анх удаа орчин үеийн тансаг байдлын туршлагыг автомашин худалдан авах, эзэмших үйл явцад нэвтрүүлж байгааг дуулгахад таатай байна.
Land Rover-ийн Reimagine стратеги нь Range Rover, Defender, Discovery брэндүүдийг жинхэнэ тансаг зэрэглэлийн автомашин гэдгийг дахин тодотгох үйл явц бөгөөд зөвхөн үзэмж төдийгүй эдгээр брэндүүдийн домог болсон чадваруудыг хадгалсаар байгааг тодотгон харуулж байгаа юм.
Монгол дахь харилцагч, үйлчлүүлэгчид мөн ирээдүйд манай харилцагч болох хэн бүхэнд орчин үеийн тансаг байдлын илэрхийллийг хүргэх боломжийг олгож байна. Мөн энэ нь Wearnes-Starchase компанийн Монгол дахь бизнесээ өргөжүүлж цаашдын хөрөнгө оруулалтаа бататгаж байгаа хэрэг юм.
JLR нь дэлхийн хамгийн хүсэмжит автомашинуудыг бүтээх үүрэг амлалтаа биелүүлсээр байна. Тухайлбал, “онцгой ба тансаг” гэсэн үгсийг илэрхийлдэг гайхамшигт Range Rover SV болон 635 морины хүчин чадалтай, 0-100 км/ц хурд авах хугацаа нь ердөө 3.8 секундийн Range Rover Sport SV нь хүчирхэг, сэтгэл хөдлөм, спортлог тансаг байдлыг илэрхийлж байна.
Range Rover Family нь The New Range Rover, The New Range Rover Sport, Range Rover Velar, Range Rover Evoque гэсэн дөрвөн загвартай. Харин Discovery family нь Discovery, Discovery Sport гэсэн үндсэн хоёр загвартай. Сүүлийн долоо дахь загвар нь Defender төрлийн автомашин юм.
Тав дахь үеийн шинэ Range Rover-ийн цахилгаан болон бензин хөдөлгүүр хосолсон автомашиныг онцолж байна. Энэхүү автомашины гол онцлог нь бүрэн цахилгаан хөдөлгүүрээрээ 121 км замыг туулах чадвартай. Нэг цагийн дотор цахилгаан хөдөлгүүрийнхээ цэнэгийг бүрэн авдаг. Ирэх жилээс plug in hybrid electrical гэсэн хөдөлгүүрээс авч ирэхээр төлөвлөсөн.
Ирэх жилээс тус компани дэлхий дахин нээлтээ хийж буй Defender Octa загварын автомашиныг оруулж ирнэ. Энэ машин нь 12 талст алмаазыг дүрсэлж байгаа бөгөөд хамгийн бат бөх, бартаад замыг туулах чадвартай юм. 4/4 хөдөлгүүртэй, 635 морины хүчтэй, 100 км/цаг хурдыг дөрвөн секундийн дотор авах боломжтой.