bnr-0
Австрали 16-гаас доош насныхныг сошиал медиа хэрэглэхийг албан ёсоор хориглолоо
11 сарын 29, 2024
ХУВААЛЦАХ
  • 16-гаас доош насныхныг сошиал медиа хэрэглэхийг хориглох тухай хуулийг Австрали улсын Сенат өчигдөр баталлаа.
  • Шинэ хуулийн дагуу Instagram, TikTok, Reddit, X, Snapchat зэрэг сошиал медиа платформууд 16 нас хүрээгүй хүүхдүүдийн хаягийг бүртгэхээс татгалзах үүрэг хүлээнэ.
  • Хуулийн төслийг Австралийн гол сөрөг хүчин болох Либерал намын ихэнх гишүүд дэмжсэн бөгөөд Ногоон намынхан болон бие даагчид эсрэг санал өгчээ. 
Ерөнхий сайд Энтони Альбанезе энэхүү хууль нь насанд хүрээгүй хүүхдүүдийн онлайн үйл ажиллагаанаас үүдэлтэй сэтгэцийн эрүүл мэндэд учирч буй хохирлыг арилгах арга хэмжээ хэмээсэн байна.

Австралийн парламент 16-аас доош насны хүүхэд багачуудыг нийгмийн сүлжээнд хаяг нээхийг хориглох тухай дэлхийд анхдагч хуулийг баталж, технологийн компаниудад хязгаарлалтын хугацааг дуусахаас өмнө хамгаалалтыг чангатгахыг санууллаа.

Хэдэн сарын турш олон нийтээр ширүүн хэлэлцүүлэг өрнүүлж, хуулийн төслийг долоо хоногийн дотор оруулж, хэлэлцэн баталсан 16-гаас доош насныхныг сошиал медиа хэрэглэхийг хориглох тухай хуулийг тус улсын Сенат өчигдөр баталлаа.

Шинэ хуулийн дагуу Instagram, TikTok, Reddit, X, Snapchat зэрэг сошиал медиа платформууд 16 нас хүрээгүй хүүхдүүдийн хаягийг бүртгэхээс татгалзах үүрэг хүлээх аж. Уг хуулийг зөрчсөн тохиолдолд 32.2 сая долларын торгууль ногдуулахаар хуульд тусгажээ.

Хуулийн төслийг Австралийн гол сөрөг хүчин болох Либерал намын ихэнх гишүүд дэмжсэн бөгөөд Ногоон намынхан болон бие даагчид эсрэг санал өгчээ. 

Төслийг санаачлагагч, тус улсын Ерөнхий сайд Энтони Альбанезе энэхүү хууль нь насанд хүрээгүй хүүхдүүдийн онлайн үйл ажиллагаанаас үүдэлтэй сэтгэцийн эрүүл мэндэд учирч буй хохирлыг арилгах арга хэмжээ хэмээсэн байна.  

mobile-logo