bnr-0
Кембрижийн их сургуулийн судалгаа: Өдөрт 7-9 цаг тогтмол унтах нь сэтгэл гутрал, уйтгар гунигийг 22%-иар бууруулдаг
12 сарын 03, 2024
ХУВААЛЦАХ
  • Нийгмийн харилцаанд ордог байх нь сэтгэл санааны хямралд өртөх эрсдэлийг 18%-иар бууруулдаг.
  • Мөн тамхи огт татдаггүй байх нь 20%-иар тус тус бууруулдаг байна.
Шөнийн долоогоос есөн цагийн хооронд сайн унтаж амрах нь хамгийн том өөрчлөлт үзүүлжээ.

Кембрижийн их сургуулийн эрдэмтэн, судлаачдын баг 290,000 орчим хүн, түүний дотор 13,000 сэтгэлийн хямралд орсон хүмүүсийн мэдээллийг судалж, сэтгэл гутралд орохоос сэргийлдэг эрүүл амьдралын хэв маягийн долоон хүчин зүйлийг тодорхойлж чаджээ. Үүнд: 

Эрүүл зөв хооллолт
Дасгал хөдөлгөөн хийх
Нойрны зөв хэвшил
Тамхи хэрэглэхгүй байх
Зөв дадал зуршил
Нийгмийн харилцаанд ордог байх
Алкохолны бага хэрэглээ зэрэг багтжээ.

Эдгээр бүх хүчин зүйлсийн дотроос хоногт долоогоос есөн цагийн хооронд сайн унтаж амрах нь хамгийн том өөрчлөлт гаргаж, сэтгэл гутрал, уйтгар гуниг зэрэг сэтгэлзүйн асуудлуудад өртөх эрсдэлийг 22 хувиар бууруулсан хэмээн тогтоосон байна.

Харин, нийгмийн харилцаанд ордог байх нь сэтгэл санааны хямралд өртөх эрсдэлийг 18%-иар бууруулдаг бол согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхгүй байх нь 11%, эрүүл хооллолт 6%, тогтмол биеийн тамирын дасгал хөдөлгөөн 14%, тамхи огт татдаггүй байх нь 20%-иар тус тус бууруулдаг байна.  

mobile-logo