bnr-0
Ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарсаар байна
10 сарын 22, 2024
ХУВААЛЦАХ
  • Найман шарга валют арилжааны зах дэр өчигдрийн 11 цагийн байдлаар нэг ам долларыг 3415 төгрөгөөр худалдан авч, 3425 төгрөгөөр зарж байлаа.
  • Монголбанкны ам долларын албан ханш 3395.18 төгрөг болж, өсөлт 1.65 хувь байна.
  • 2024 оны аравдугаар сарын тавнаас эхлэн ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарч эхэлсэн. Цаашид ч өсөх төлөв ажиглагдаж байна.

Манай улс ам.долларын төгрөгтэй харьцах хоёр ханштай явсаар ирсэн. Энэ нь Монголбанкны албан ханш болон валют арилжааны захын ханш юм. Монголбанкны албан ханшаар 2024 оны аравдугаар сарыг хүртэл ам.долларын төгрөгтэй харьцах ханш 3380, 3381 төгрөг байлаа. Харин өнөөдөр 3395.18 болж, ханш 1.65 хувийн өсөлттэй байна.

Валют арилжааны зээлийн таван хувийг эзэлдэг Найман шарга зах дээр аравдугаар сарын тавнаас эхлэн ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарчээ. Өнөөдрийн 10 цагийн  байдлаар нэг ам долларыг  3410 төгрөгөөр худалдан авч, 3420 төгрөгөөр зарж байлаа. Еврог 3685 төгрөгөөр авч, 3710 төгрөгөөр тооцон солилцож байна. Ам.доллар авна гэсэн эрэлт л тэнд өндөр байсан болохоос солих хүн ховор таарч байсан. Ченжүүдийн өгч байгаа мэдээллээр олдоц ховор байгаа тул цаашид ч долларын ханш өсөх төлөвтэй байгаа аж. Манайд улсын баяр наадам, шинэ жил, цагаан сарын өмнө улирлын эрэлтээ дагаад ам.долларын ханш өсдөг гэж байлаа.Арилжааны банкнуудын бэлэн зарах ханш нэг ам.долларыг 3415 төгрөгт хүрээд байна.  Харин эдийн засгийн шинжээчдийн тайлбарласнаар: гадаад валютын нөөц буурахад ам.долларын төгрөгтэй харьцах ханш богино хугацаанд өсдөг. Монголбанкны валютын албан нөөц нөөц 2024 оны гуравдугаар сараас хойш байнга буурсаар өнөөдөр 4,662.73 сая ам.доллар байна. Үүнийг Монголбанк БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлийн үндсэн төлбөрөөс 4.5 тэрбум юань буюу нийт төлбөрийн 37.5 хувийг төлсөн нь төлбөрийн тэнцлийн алдагдалд гол нөлөө үзүүллээ гэж онцолж байсан.   

mobile-logo