- Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг ашиглаж, энэ чиглэлд Чайна-Энержи групп компанитай хамтран ажиллана.
- Хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллахаар боллоо.
- Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрс гүн боловсруулах аж үйлдвэр, технологийн салбарт БНХАУ-тай Монгол Улс харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна гэж Ерөнхий сайд мэдэгдээд буй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй бараалхав.
Монгол Улс говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг ашиглаж, энэ чиглэлд Чайна-Энержи групп компанитай хамтран эрчим хүчний салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллахаар болов. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрс гүн боловсруулах аж үйлдвэр, технологийн салбарт БНХАУ-тай Монгол Улс харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна гэж Ерөнхий сайд мэдэгдээд буй.
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтын сэргэлтийг эн тэргүүнд авч үзэж буй. Харин хоёрдугаарт эрчим хүчний сэргэлт, хөгжлийн асуудлыг онцолсон. Тус бодлогод эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр байгуулах, хүчин чадлыг өргөтгөх, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, сүлжээнд холбогдох хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын бэлтгэл ажлыг хангах зэрэг ажлыг тусгасан байдаг.