bnr-0
ЕСБХБ Монгол дахь хамгийн өндөр дүнтэй санхүүжилтийг "Хаан Банк"-д олгоно
05 сарын 15, 2025
ХУВААЛЦАХ
  • Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) Хаан банканд 145 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгохоор боллоо.
  • Санхүүжилтийн багцын 75 сая ам.доллар нь ЕСБХБ-ын Ногоон эдийн засгийн санхүүжилтийн хөтөлбөр (GEFF)-ийн хүрээнд олгогдоно.
  • Үлдсэн 70 сая ам.долларыг Төв Азийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрөөс санхүүжүүлэх аж.
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) Хаан банканд 145 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгохоор боллоо.

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) Хаан банканд 145 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгохоор боллоо. Энэ нь ЕСБХБ-аас Монголын санхүүгийн байгууллагатай хийж буй хамгийн том хэлцэл болоод буй. 

Уг санхүүжилт нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөөцийн үр ашигтай байдлыг сайжруулах технологиудыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, эмэгтэйчүүдийн эзэмшдэг эсвэл удирддаг жижиг, дунд бизнесүүдэд өсөлтийн шинэ боломж бий болгох зорилготой юм.

Санхүүжилтийн багцын 75 сая ам.доллар нь ЕСБХБ-ын Ногоон эдийн засгийн санхүүжилтийн хөтөлбөр (GEFF)-ийн хүрээнд олгогдох бол үлдсэн 70 сая ам.долларыг Төв Азийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрөөс санхүүжүүлэх аж.

Хаан банк нь ЕСБХБ-ын урт хугацааны харилцагч бөгөөд Монгол Улсын нийт хүн амын 82 гаруй хувь нь тус банкны харилцагч гэх үзүүлэлт бий.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсад нийт 154 төслөөр дамжуулан ойролцоогоор 2.6 тэрбум еврогийн хөрөнгө оруулсан ба эдгээрийн 90 орчим хувь нь хувийн хэвшлийн компаниудыг дэмжихэд зориулагджээ.   

mobile-logo