bnr-0
Хятад эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн багц бодлогыг танилцуулна
10 сарын 07, 2024
ХУВААЛЦАХ
  • БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн багц бодлогыг тус улсын Засгийн газраас маргааш танилцуулахаар боллоо.
  • Уг мэдэгдэл гарснаар хоёр долоо хоногийн хугацаанд 18 хувийн өсөлтийг үзүүлээд буй төмрийн хүдрийн ханш дахин 3 хувиар өсчээ. 
Хятад эдийн засаг болон үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралыг зогсоох үүднээс хэд хэдэн арга хэмжээг авч эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн металлын ханш огцом өсөлттэй байна. 

БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн багц бодлогыг тус улсын Засгийн газраас маргааш танилцуулахаар боллоо. Тус улсын Засгийн газраас ням гарагт гаргасан мэдэгдлийн дагуу хэвлэлийн бага хурал мягмар гарагт 10 цагаас эхлэх бөгөөд Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Жэн Шанжие тэргүүтэй таван удирдах албан тушаалтан оролцох аж. 

Уг мэдэгдэл гарснаар хоёр долоо хоногийн хугацаанд 18 хувийн өсөлтийг үзүүлээд буй төмрийн хүдрийн ханш дахин 3 хувиар өсчээ. 

Хятад эдийн засаг болон үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралыг зогсоох үүднээс хэд хэдэн арга хэмжээг авч эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн металлын ханш огцом өсөлттэй байна. 

Сингапур дахь төмрийн хүдрийн фьючерс 1.6 хувиар өсөж, тонн нь 110.30 ам.долларт хүрлээ. Лондоны металлын бирж дэх хөнгөнцагааны ханш 0.3 хувиар буурч, тонн нь 2,645 ам.доллар болсон байна.   

mobile-logo