- АНУ нь Арабын Нэгдсэн Эмират Улсад Nvidia компанийн хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны чипээс жил бүр 500,000 ширхгийг импортлохыг зөвшөөрсөн урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна.
- Дональд Трамп Персийн булангийн орнуудад хийж буй дөрөв хоногийн айлчлалын үеэр хэд хэдэн томоохон бизнесийн хэлэлцээрүүд байгуулжээ.
- Энэ айлчлал нь бизнесийн төдийгүй дипломат хүрээнд ч идэвхтэй айлчлал болж өндөрлөж буйг ажиглагчид онцолж байна.

АНУ нь Арабын Нэгдсэн Эмират Улсад Nvidia компанийн хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны чипээс жил бүр 500,000 ширхгийг импортлохыг зөвшөөрсөн урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна. Энэ оноос импортыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Уг хэлэлцээр нь хиймэл оюун ухааны загваруудыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй дата төвүүдийн бүтээн байгуулалтыг АНЭУ-д дэмжих зорилготой юм.
Дональд Трамп Персийн булангийн орнуудад хийж буй дөрөв хоногийн айлчлалын үеэр хэд хэдэн томоохон бизнесийн хэлэлцээрүүд байгуулжээ. Үүнд Qatar Airways компанийн Boeing компаниас 210 онгоц худалдан авах гэрээ, Саудын Арабаас АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах амлалт, мөн АНУ-аас Саудын Араб руу 142 тэрбум ам.долларын зэвсгийг нийлүүлэх худалдааны хэлцэл багтаж байна.
Энэ айлчлал нь бизнесийн төдийгүй дипломат хүрээнд ч идэвхтэй айлчлал болж өндөрлөж буйг ажиглагчид онцолж байна. Мягмар гарагт Трамп гэнэтийн мэдэгдэл хийж, АНУ Сири улсын эсрэг олон жилийн турш хэрэгжүүлж байсан хориг арга хэмжээг цуцлах гэж байгаагаа зарлаж, дараа нь Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай уулзжээ.