bnr-0
ОХУ-ын байгалийн хийн хамгийн том үйлдвэрийн гарц сүүлийн 5 сарын доод түвшинд хүрлээ
07 сарын 30, 2024
ХУВААЛЦАХ
  • ОХУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн хамгийн том үйлдвэр болох “Arctic LNG 2” үйлдвэрийн гарц өнгөрсөн зургадугаар сард сүүлийн таван сарын доод түвшинд хүрч буурчээ.
  • “Новатек” олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн тус үйлдвэр өнгөрсөн сард нийт 8 сая шоо метрээс ихгүй хэмжээний шингэрүүлсэн хий боловсруулсан нь өнгөрсөн тавдугаар сарын гарцын тэн хагастай дүйцэх үзүүлэлт аж.
  • Түүнчлэн “Arctic LNG”-ийн хий олборлолт өнгөрсөн зургадугаар сард 34.2 сая шоо метр болж, сүүлийн таван сарын доод түвшинд хүрч буурсан тухай эх сурвалж мэдээлжээ.
ОХУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн хамгийн том үйлдвэр болох “Arctic LNG 2” үйлдвэрийн гарц өнгөрсөн зургадугаар сард сүүлийн таван сарын доод түвшинд хүрч буурчээ.

ОХУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн хамгийн том үйлдвэр болох “Arctic LNG 2” үйлдвэрийн гарц өнгөрсөн зургадугаар сард сүүлийн таван сарын доод түвшинд хүрч буурчээ. АНУ тэргүүтэй барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээ экспортын түвшинд нөлөөлж, улмаар ийнхүү өнгөрсөн хоёрдугаар сараас хойших хамгийн бага түвшинд хүрээд байна.

“Новатек” олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн тус үйлдвэр өнгөрсөн сард нийт 8 сая шоо метрээс ихгүй хэмжээний шингэрүүлсэн хий боловсруулсан нь өнгөрсөн тавдугаар сарын гарцын тэн хагастай дүйцэх үзүүлэлт аж.

АНУ болон барууны эдийн засгууд Оросын эрчим хүчний экспортыг хязгаарлах, улмаар Кремль дэх Оросын эрх баригчдын орлогыг хязгаарлахыг зорьж буй ба Оросын шингэрүүлсэн байгалийн хийн салбар нь барууны эдийн засгийн хориг арга хэмжээний үндсэн бай болоод байгаа юм. 2030 он гэхэд байгалийн хийн үйлдвэрлэлийг гурав дахин тэлэх Москвагийн эрх баригчдын төлөвлөгөө “Arctic LNG 2” үйлдвэрт тулгуурлаж буй ба эдийн засгийн хувьд үлэмж хэмжээний ач холбогдол бүхий үйлдвэр юм.

АНУ анх өнгөрсөн арваннэгдүгээр сард тус үйлдвэрт хориг арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд улмаар “Новатек”-ийн бусад төслүүдэд хязгаарлалт тогтоож эхэлсэн юм. Тэгвэл Европын холбооны санкц нь ирэх жилээс хэрэгжиж эхлэх ба боомт ашиглах боломжийг хязгаарлах замаар Оросын байгалийн шингэрүүлсэн хийн тээвэрлэлтийг бууруулахыг зорьж буй.

Түүнчлэн “Arctic LNG”-ийн хий олборлолт өнгөрсөн зургадугаар сард 34.2 сая шоо метр болж, сүүлийн таван сарын доод түвшинд хүрч буурсан тухай эх сурвалж мэдээлжээ.   

mobile-logo