bnr-0
“Samsung Electronics” хиймэл оюуны санах ойн чипийн зах зээлд “SK Hynix Inc”-тэй өрсөлдөж байна
07 сарын 30, 2024
ХУВААЛЦАХ
  • “Samsung” өндөр зурвасын өргөн санах ойн чип HBM3 хувилбарыг гаргах зөвшөөрлийг хиймэл оюун ухааны аварга "Nvidia" корпорацаас авлаа.
  • Түүнчлэн шинжээчдийн тооцоолж байгаагаар “Samsung” компани 2025 онд HBM-ийн зах зээлийн 10 гаруй хувийг эзэлж, 4 тэрбум орчим ам.долларын орлого олох төлөвтэй байгаа аж.
“Samsung” компани 2025 онд HBM-ийн зах зээлийн 10 гаруй хувийг эзэлж, 4 тэрбум орчим ам.долларын орлого олох төлөвтэй байгаа аж.

“Samsung Electronics” хиймэл оюуны санах ойн чипийн зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлж, тус салбарт тэргүүлж буй “SK Hynix Inc”-ийн зах зээл дэх байр суурийг хуваалцахаар зэхэж байна.

“Samsung” өндөр зурвасын өргөн санах ойн чип HBM3 хувилбарыг гаргах зөвшөөрлийг хиймэл оюун ухааны аварга "Nvidia" корпорацаас авлаа.

“Morgan Stanley”-ийн мэдээлснээр өндөр зурвасын өргөн санах ойн чипийн зах зээл өнгөрсөн жил 4 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол 2027 онд 71 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байна. Түүнчлэн шинжээчдийн тооцоолж байгаагаар “Samsung” компани 2025 онд HBM-ийн зах зээлийн 10 гаруй хувийг эзэлж, 4 тэрбум орчим ам.долларын орлого олох төлөвтэй байгаа аж.

Харин нөгөө талаас “SK Hynix” компани өнгөрсөн долоо хоногт HBM3E бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ хурдасгаж, 300 хувиас дээш өсөлттэй байгаагаа мэдэгдэв. Тус компанийн хувьцааны ханш 2023 он гарснаас хойш 150 хувиар өсөөд буй. Энэ нь “Samsung”-ийн үзүүлэлтээс гурав дахин өндөр гүйцэтгэл юм.   

mobile-logo