bnr-0
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахимаар авах боломжтой боллоо
05 сарын 27, 2025
ХУВААЛЦАХ
  • Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн шинэ журмыг ирэх сард хэрэгжүүлж эхлэх ба зургадугаар сарын 10-аас эхлэн license.mn системээс авах боломжтой боллоо.
  • Үүнд ХББОСЯ-наас олгодог барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх зэрэг тусгай зөвшөөрөл багтаж байна.
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвшөөрлийн зөвлөлөөс улс даяар олгож буй тусгай зөвшөөрлүүдийг нэгдсэн нэг системээр олгож эхлэх шийдвэр гаргасан билээ.
Хүсэлт өгсөн, шийдсэн төлөв, шат бүрийг иргэн өөрөө хянах боломжтой

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн шинэ журмыг ирэх сард хэрэгжүүлж эхлэх ба зургадугаар сарын 10-аас эхлэн license.mn системээс авах боломжтой боллоо.

Үүнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас олгодог барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл багтаж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвшөөрлийн зөвлөлөөс улс даяар олгож буй тусгай зөвшөөрлүүдийг нэгдсэн нэг системээр олгож эхлэх шийдвэр гаргасан.

Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn нь тусгай зөвшөөрөл, эрх зүйн баримт бичиг, зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг цахимаар шийдэх олон давуу талтай. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллага цахимаар гэрээ байгуулж, эрх бүхий байгууллагад биечлэн очих шаардлагагүй болно. QR code бүхий нууцлалтай цахим гэрчилгээг ч авах боломжтой. Зөвшөөрөл олгох үйл явц ил тод нээлттэй болж, иргэд, байгууллагууд хяналт тавина. Бүх материалыг онлайнаар бүрдүүлж илгээснээр дугаарлалт, цаас, бичиг баримт, хэвлэмэл материал, ажилчдын илүү цаг гэх мэт нэмэлт зардал багасахаас гадна шийдвэр гаргах явц ч тодорхой, хурдан болж, хүсэлт өгсөн, шийдсэн төлөв, шат бүрийг иргэн өөрөө хянах боломжтой.

Цахим системээс ажлын цаг харгалзахгүй хүссэн цагтаа үйлчилгээ авах давуу талтай аж.   

mobile-logo