bnr-0
Уул уурхайн салбарт 2050 он хүртэл 2.1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна.
10 сарын 08, 2024
ХУВААЛЦАХ
  • 2024-2050 он хүртэл зэсийн хэрэгцээ 12 хувь, никель 28 хувь, марганец 11 хувь, кобальт 60 хувь, бал чулууны үйлдвэрлэл 95 хувь өсөх таамаглал гаргажээ.
  • Ирээдүйд уул уурхайн салбар илүү их өртөг өндөртэй үйлдвэрлэл байх болно.
  • Уул уурхайн хэрэглээ өндөртэй түүхий эдийн хомсдол үүсэх эрсдэл ойрхон байна.

Дэлхийн хүн амын өсөн нэмэгдэж байгааг хэрэгцээг хангахын тулд 2050 он гэхэд уул уурхайн салбарт 2.1 их наяд ам. долларын шинэ хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн ирээдүйн хэрэгцээнд тулгуурласан тооцооллыг Mining.com мэдээлэв.

Ирээдүйн 20 жилийн хөгжил бол технологийн дэвшилд суурилсан он жилүүд байх болно. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал уул уурхайн салбарыг илүү хөрөнгө оруулалт, өндөр бүтээмж гэж харах болсон. Сансар огторгуйг хүртэл судлан таньж, шинэ шинэ нээлтүүд хийхэд шинэ техник технологийг урд өмнө хэзээ ч байгаагүйгээр илүү ашиглах үе. Үүнтэй зэрэгцээд ирээдүйд ашиглах түүхий эдийг олборлоход уурхайчдад илүү их өртөг өндөртэй хөрөнгө оруулалт шаардагдах юм. 2025-2050 онуудад уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг даруй 31 хувиар нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Харин тогтвортой өсөлтийг хангахын тулд 2.1 их наяд ам долларын шинэ хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдгийг онцолжээ.

2024-2050 он хүртэл зэсийн хэрэгцээ 12 хувь, никель 28 хувь, марганец 11 хувь, кобальт 60 хувь, бал чулууны үйлдвэрлэл 95 хувь өсөх судалгааны дүн гарсан. Мөн газрын ховор элементийн хэрэгцээ жил дараалан өсөж байна. Эрчим хүчний хэрэглээ ч улам нэмэгдэнэ. Гэтэл нийлүүлэлтийн хомсдол үүсэх эрсдэл өндөр байна. Бидний маш сайн мэдэх зэс гэхэд л  2028 оноос хомсдолд орж эхлэх төлөвтэй байгаа бол, кобальт 2040 он хүртэл , 2050 онд цорын ганц илүүдэлтэй хэвээр байх түүхий эдээр никелийг нэрлэжээ. Иймд уул уурхайн салбар ирээдүйд зөвхөн том тоглогчдын эрхлэх хөдөлмөр гэж BNEF  онцлон тэмдэглэжээ.   

mobile-logo