Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 16 хувиар буурав
05 сарын 16, 2025
ХУВААЛЦАХ
- Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 16 хувиар буурав.
- Нүүрсний үнэ энэ оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар буурсан нь тус уналтад голлон нөлөөлсөн байна.
- Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах замаар том төслүүдийг оновчтой, үе шаттайгаар хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах боломжтой гэж үзэж байна.

Түүхий эдийн үнэ буурсны улмаас улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 16 хувиар буурав
Түүхий эдийн үнэ буурсны улмаас улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 16 хувиар буурав. Нүүрсний үнэ энэ оны нэгдүгээр улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаснаар нийт экспортын орлого өмнөх оны мөн үеэс 17 хувиар буурсан байна.
Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах замаар том төслүүдийг оновчтой, үе шаттайгаар хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах боломжтой хэмээн Засгийн газар үзэж буй.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ