bnr-0
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгож нэмэгдүүллээ
10 сарын 08, 2024
ХУВААЛЦАХ

Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөгөөс 792 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх болсныг  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэдэгдлээ. Ингэснээр өмнөхөөс хорин хувиар нэмэгдэж байна.  

Тэрбээр "Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа" гэжээ. Энэ бол ажил олгогчид ажилчин, ажилтанд үүнээс бага цалин олгохгүй байхыг албажуулж  өгсөн зохицуулалт юм.

Харин 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  сая төгрөгт хүргэх талаар санал гаргалаа.Цаашдаа хөдөлмөрийн бүтээмжийг дагаж цалин нэмэгддэг тогтолцоо руу шилжинэ гэдгийг салбарын сайд мөн мэдэгдсэн байна.   

mobile-logo