- Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна.
- Энэ хүрээнд 2025 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 301 тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж шинэчлэн нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдөр тав дахь ээлжийн 66 техник хэрэгслийг хүлээн авлаа.
- Нийслэлд 2024 онд мөн 80 гаруй шинэ техник хэрэгслийн парк шинэчлэлт хийсэн байна.

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна. Энэ хүрээнд 2025 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 301 тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж шинэчлэн нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдөр тав дахь ээлжийн 66 техник хэрэгслийг хүлээн авлаа.
Шинэ техник хэрэгслүүд нь хог хаягдал тээвэрлэх, зам талбайн цэвэрлэгээ хийх, усны барилга байгууламжийн засвар, үйлчилгээ зэрэгт ашиглагдах тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж юм. Эдгээрийг дотоод, гадаадын долоон аж ахуйн нэгж нийлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 2024–2025 онд үйлдвэрлэсэн 80 гаруй техник гэрээнд заасан техникийн шаардлагад нийцүүлэн хүлээлгэн өгчээ. Үлдсэн тоног төхөөрөмжүүдийг 2025 оны наймдугаар сард багтаан нийлүүлж дуусгахаар төлөвлөж байна.
Нийлүүлэгдсэн техникүүдийг нийслэлийн есөн дүүрэг, мөн Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар болон бусад холбогдох байгууллагуудад хуваарилан ашиглана.
Нийслэл 2024 онд мөн 80 гаруй шинэ техник хэрэгслийн парк шинэчлэлт хийсэн.
Аравдугаар сард цас цэвэрлэгч, түрэгч, давс цацагч, шүүрт зэрэг 5 төрлийн 33 техник нийлүүлсэн. Хаврын улиралд модны навч, хөнгөн хог сорох зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн
Эдгээр шинэчлэлүүд нь хотын цэвэрлэгээ, тохижилтын ажлыг сайжруулах, улирлын онцлогт тохируулан хариу арга хэмжээ авах боломжийг нэмэгдүүлж байгааг холбогдох албаны хүмүүс онцолж байна.