- ДНБ 2024 оны эхний есөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 56.2 их наяд төгрөг болов.
- ДНБ өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 1.8 их наяд төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 5.9 их наяд төгрөгөөр өссөн нь тус тус нөлөөлөв.
Дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн аргаар тооцоход 2024 оны эхний есөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 56.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.8 (18.6%) их наяд төгрөгөөр өслөө.
ДНБ өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 1.8 их наяд төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 5.9 их наяд төгрөгөөр өссөн нь тус тус нөлөөлөв.
ДНБ энэ хугацаанд 5.0 хувиар өссөний:
3.5 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар,
1.4 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар,
0.3 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар,
4.6 нэгж хувийг үйлчилгээний салбар,
2.1 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар тус тус бүрдүүлсэн байна.
Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг оны эхний есөн сард 3.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 311 тэрбум төгрөгөөр өслөө.
ДНБ эцсийн ашиглалтын аргаар тооцсон урьдчилсан гүйцэтгэлээр есөн сард 57.8 их наяд төгрөг болж, бараг 20 хувийн өсөлт гаргажээ.