- “Global Gender Gap Report 2024” хүйсийн эрх тэгш байдлын тайланд Монгол Улс Зүүн Азийн улсууд дундаа тавдугаарт бичигдэж байна.
- Энэхүү индекс нь “Эдийн засгийн оролцоо ба боломж”, “Боловсролын түвшин”, “Эрүүл мэнд ба Амьд үлдэх боломж”, “Улс төрийн эрх мэдэл” гэсэн дөрвөн дэд шалгуураар үнэлдэг.
- Эдгээрийг дундажлан дэлхий нийтээр авч үзвэл 0.705 ерөнхий үнэлгээгээр 85 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
Дэлхийн эдийн засгийн чуулганаас өчигдөр нийтэлсэн “Global Gender Gap Report 2024” хүйсийн эрх тэгш байдлын тайланд Монгол Улс Зүүн Азийн улсууд дундаа тавдугаарт бичигдэж байна.
Улс орнуудыг “Эдийн засгийн оролцоо ба боломж”, “Боловсролын түвшин”, “Эрүүл мэнд ба Амьд үлдэх боломж”, “Улс төрийн эрх мэдэл” гэсэн дөрвөн дэд шалгуураар үнэлсэн байна.
Эдгээрийг дундажлан дэлхий нийтээр авч үзвэл 0.705 ерөнхий үнэлгээгээр 85 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Монгол Улсын хувьд 146 улсаас “Эдийн засгийн оролцоо ба боломж” шалгуураар 43, “Боловсролын түвшин” шалгуураар 28 улстай зэрэгцэн 1, “Эрүүл мэнд ба Амьд үлдэх боломж” шалгуураар 26 улстай зэрэгцэн 1, “Улс төрийн эрх мэдэл” шалгуураар 120 дугаарт жагсжээ.
Манай улсын хойно Итали, БНСУ, Япон зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд жагссан нь сонирхолтой.