bnr-0
Хиймэл оюуны хөгжлийн хурдыг сааруулах уриалгын улмаас технологийн компаниудын хувьцааны ханш огцом буурч байна
11 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
0:00 / 0:00
  • Хиймэл оюуны хөгжлийн хурдыг сааруулах уриалгын улмаас технологийн компаниудын хувьцааны ханш даваа гарагийн арилжаагаар огцом буураад байна.
  • “Anthropic”-ийн гүйцэтгэх захирал Дарио Амодей технологийг буруугаар ашиглах эрсдэл нэмэгдэж буй тул компаниуд загваруудынхаа чадавхыг ахиулах хурдыг сааруулах хэрэгтэй гэжээ.
  • Амодейн үзэж буйгаар ойрын 6-12 сарын дотор хиймэл оюуны агентууд интернетийн системүүдэд өргөн хүрээнд нөлөөлөх хэмжээний чадавхтай болж, хэдэн зуун тэрбум ам.долларын хохирол учруулж болзошгүй байна.
  • Үүний зэрэгцээ “xAI”-ийг удирддаг Илон Маск болон “OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман нар Амодейн байр суурьтай санал нэг буйгаа илэрхийлжээ.
  • Алтман хиймэл оюунаас үүдэн хүн төрөлхтөн устах эрсдэлийг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн тодорхойлж, "OpenAI" энэ жил аюулгүй байдлын улмаас IPO хийхгүй гэдгийг мэдэгдэв.
h1119
header-wLogo
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү
mobile-logo