bnr-0
“Tesla”-ийн ханш 9 хувиар өслөө
11 сарын 12, 2024
ХУВААЛЦАХ
  •  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулснаар "Tesla" компанийн хувьцааны ханш өссөөр байна.
  • "Tesla"-ийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт 30 гаруй хувиар өсөж, тус компанийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд ам.долларт хүрсэн юм.
  • Трамп сонгуульд ялалт байгуулснаас хойш хэдхэн хоногийн дотор Маскийн хөрөнгө 300 тэрбум ам.долларыг давж, дэлхийн хамгийн чинээлэг хүн хэмээх байр сууриа улам бэхжүүллээ.
"Tesla"-ийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт 30 гаруй хувиар өсөж, тус компанийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд ам.долларт хүрсэн юм.

 АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулснаар "Tesla" компанийн хувьцааны ханш өссөөр байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск Трампын сонгуулийн кампанит ажилд дор хаяж 130 сая ам.долларыг зарцуулсан юм. 

"Tesla"-ийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт 30 гаруй хувиар өсөж, тус компанийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд ам.долларт хүрсэн юм. Харин уг өсөлт үргэлжилсээр "Tesla"-ийн хувьцааны ханш 9 хувиар өссөн үзүүлэлттэй даваа гарагийн арилжааг хаажээ.

Трамп сонгуульд ялалт байгуулснаас хойш хэдхэн хоногийн дотор Маскийн хөрөнгө 300 тэрбум ам.долларыг давж, дэлхийн хамгийн чинээлэг хүн хэмээх байр сууриа улам бэхжүүллээ.

"Трампын ялалт нь хиймэл оюун ухаан болон "Tesla"-ийн хувьд шинэ түүхийг бичилцэх үйл явдал болно гэдэгт итгэлтэй байгаа тул бид" Tesla"-ийн хувьцааны ханшийн таамгийг 300 ам.доллароос 400 ам.доллар болгож өсгөж байна" хэмээн "Wedbush"-ийн шинжээчид онцоллоо.   

mobile-logo