Иений ханш чангарч, сүүлийн долоон сарын дээд түвшинд хүрлээ: "Carry trade"-ийн дараагийн валют юу байх вэ?
7 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
- Иений ханш сүүлийн долоон сарын дээд түвшинд хүрч, Японы Төв банк бодлогын хүүг өсгөх хүлээлт нэмэгдсэнээр "carry trade"-ийн санхүүжилтийн голлох валют байсан байр суурь нь ганхаж эхэллээ.
- "Carry trade" нь бага хүүтэй валютаар санхүүжилт босгож, өндөр өгөөжтэй валют болон активт хөрөнгө оруулахыг хэлдэг ба хөрөнгө оруулагчид иений сул ханшийг ашиглан ийм төрлийн арилжааг олон жил хийсэн.
- Хөрөнгө оруулагчид бодлогын хүү бага гэдгээр нь швейцар франк болон канад долларыг дараагийн сонголт хэмээн үзэж байгаа ч цаашдын төлөвт төдийлөн итгэлтэй биш байна.
- Түүнчлэн дэлхийн томоохон Төв банкууд бодлогын хүүг өсгөхөөр байгаа нь хямд санхүүжилтэд тулгуурласан "carry trade" хийхэд тохиромжтой валют олох улам хүндэрч буй.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү



