Биткойны зах зээлийн үнэлгээ мөнгийг давж, дэлхийн найм дахь том хөрөнгө боллоо
11 сарын 12, 2024
ХУВААЛЦАХ
Өнөөдөр хамгийн том крипто валют Биткойны ханш 89,000 долларыг давлаа.
Биткойны ханш анх удаагаа 89,000 ам.долларт хүрч нийт үнэлгээ 1.736 их наяд долларт хүрснээр мөнгийг гүйцэж, дэлхийн найм дахь том хөрөнгө боллоо.
Өнөөдөр хамгийн том крипто валют Биткойны ханш 89,000 долларыг давж, 10%-иар өссөн бол мөнгө 2%-иар буурсан байна. Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараачаас хөрөнгийн зах зээлд хөдөлгөөн орж, криптовалютууд, хувьцааны индексүүд өсөлт үзүүлэн, ам.доллар дийлэнх валютын эсрэг чангарсан байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ