bnr-0
Ховор металлын судалгааны төв байгуулагдана
12 сарын 27, 2024
ХУВААЛЦАХ
  • Судалгааны төвтэй болсноор ордуудын нөөцийг бүрэн тодорхойлох, шинжлэх, зах зээлийн үнэлгээг бодитой гаргах, экспортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэхэд тустай гэж үзэж байна.
  • Төслийн хэрэгжүүлэгчээр БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /KIGAM/ болон “ISAN Consulting Group” компани ажиллана.

Манай улсад ховор металлын судалгааны төв байгуулах ажлыг Ашигт малтмал газрын тосны газар, БНСУ-тай хамтран хэрэгжүүлнэ. 

Төслийн хэрэгжүүлэгч БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /KIGAM/ болон “ISAN Consulting Group” компанийн төлөөллүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд хүлээн авч уулзав. 

Манай улс газрын ховор металлын арвин нөөцтэй. Ирээдүйд энэ төрлийн бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудал хууль тогтоох дээд байгууллагын түвшинд яригдаж эхэлсэн. 

Судалгааны төвтэй болсноор ордуудын нөөцийг бүрэн тодорхойлох, шинжлэх, зах зээлийн үнэлгээг бодитой гаргах, экспортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэхэд тустай гэж үзэж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 02 дугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр тал байгуулсан. Дээрх хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад ховор металлын судалгааны төв байгуулах төсөл хэрэгжиж байна.   

mobile-logo