- “Омни Ассет 2 ТЗК” ХХК-ийн 14 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны цан цохих ёслол амжилттай зохион байгуулагдлаа.
- Арилжаа эхэлснээс хойш ердөө 6 цагийн дотор захиалга 100 хувийн биелэлттэйгээр хаагдлаа.
- “Омни Ассет 2 ТЗК” ХХК нь хөрөнгөөр баталгаажсан, 24 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн тогтмол өгөөжтэй, 3 сар тутам хүүгийн төлөлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас юм.

“Омни Ассет 2 ТЗК” ХХК-ийн 14 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн буюу цан цохих ёслол амжилттай зохион байгуулагдлаа.
Арилжаа эхэлснээс хойш ердөө 6 цагийн дотор захиалга 100 хувийн биелэлттэйгээр хаагдсан нь хөрөнгө оруулагчдын өндөр итгэл, зах зээл дээрх эрэлт хэрэгцээг тодорхой илтгэсэн үйл явдал боллоо.
“Омни Ассет 2 ТЗК” ХХК нь хөрөнгөөр баталгаажсан, 24 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн тогтмол өгөөжтэй, 3 сар тутам хүүгийн төлөлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бөгөөд “Омни Капитал ББСБ” ХХК-ийн охин компани болох “Омни Ассет 2 ТЗК” ХХК-ийн гаргасан гурав дахь олон нийтэд нээлттэй үнэт цаас юм.
Энэхүү үзүүлэлт нь Монголын хөрөнгийн зах зээлийн идэвхтэй хөгжлийг илэрхийлж байгаа бөгөөд “Омни Капитал”-ын хөрөнгө оруулалтын шийдлүүдэд үзүүлж буй зах зээлийн хариу үйлдэл, итгэлийг илэрхийлж байна.